Fr099y

Бас энд ямар мэдээлэл орохыг би өөрөө ч мэдэхгүй

Saturday, January 10, 2015

Hello Android (прожект)

Анх програм хийхдээ Hello World гэж нэрлэдэг заншилыг(зуршил эсвэл дүрэм аль нь болохыг мэдэхгүй юм) хэн гаргасныг бүү мэд. Ямартай ч Hello Android гэдэг нэртэй прожект үүсгээд түүн дээрээ анхан шатны зүйлсийг тайлбарлая. Прожект үүсгэх хичээлийг өмнөх пост дээр оруулсан байгаа.

Бичсэн апп-аа ажиллуулж үзэхийн тулд emulator эсвэл андройд системтэй утас хэрэгтэй. Emulator-ийн хувьд GenyMotion-г санал болгож байна. Харин утас болон таблет дээрээ ажиллуулж үзэх бол тухайн төхөөрөмжийн Developer mode тохиргоог идэвхтэй болгоно.

Developer mode идэвхжүүлэх:
Settings - > Developer Options - >USB Debugging сонголтыг идэвхжүүлнэ. Хэрвээ Developer Options тохиргоо харагдахгүй байгаа бол Settings - > About device хэсэгт байрлах Build number дээр 8 удаа дарснаар Developer Options тохиргоо нэмэгдэх болно. Windows систем ашигладаг бол ашиглах гэж буй төхөөрөмжийн ADB driver шаардлагатай.


Анх үүссэн прожектын activity_main.xml layout доорхтой адил харагдана



    


@string/hello_world гэж заасан хэсэг нь уг TextView hello_world гэсэн нэртэй String-ээс текстийн утгаа авч байгааг харуулж байна. Текстийн утгыг шууд гараар бичиж өгсөнөөс ингэж resource-д бичиж тэндээсээ дуудаж ашиглах нь дараа нь орчуулга болон засвар хийх, хөгжүүлэлт хийх зэрэгт амар байдаг. Тиймээс ямарваа нэг жижиг текст ч бай шууд бичиж өгөхөөс зайлсхийж байх хэрэгтэй.
Эдгээр String-үүд нь res->values->strings.xml дотор байгаа. Энэ мэтчилэн тогтмолоор ашиглах тоо, өнгө, хэмжээс зэрэг мэдээллийг  resource-д бичих нь зөв юм.
Харин үндсэн класс болох MainActivity.class доорхтой адил харагдана

package tutorial.sse.helloandroid;

import android.os.Bundle;
import android.support.v7.app.ActionBarActivity;


public class MainActivity extends ActionBarActivity {

    @Override
    protected void onCreate(Bundle savedInstanceState) {
        super.onCreate(savedInstanceState);
        setContentView(R.layout.activity_main);
    }
}

Эхний ээлжинд зөвхөн onCreate функцыг ганцааранг нь үлдээж бусад onCreateOptionsMenuonOptionsItemSelected функцүүдийг одоохондоо ашиглахгүй учир арилгавал ойлгоход мөн код бичихэд арай дөхөм байх.

Хэрэглэгчид UI харуулах, хэрэглэгчтэй харилцан үйлчлэлд орох зэрэг үйлдлүүд нь Activity класс-р дамжин биелж байдаг. Дээрх тохиолдолд ActionBarActivity ашигласан ба энэ нь API 11-с доош буюу Android 3.0 хувилбараас доош системтэй утсанд ActionBar ашиглахын тулд ингэж бичнэ. Учир нь ActionBar нь API 11-с хойш гарсан бөгөөд өмнөх хувилбаруудад ашиглахын тулд Google-ийн нэмэлт сан болох support-v7 санг ашиглана.

import android.support.v7.app.ActionBarActivity; 
гэж ашиглаж байгааг харж байгаа байх. Хэрвээ бичиж байгаа апп чинь API 11-с дээш ажиллах бол support-v7 хэрэггүй бөгөөд шууд Activity-аас ActionBar ашиглаж болно.



ActionBar-ийн талаар дараа дэлгэрэнгүй тайлбарлах болно.

@Override
protected void onCreate(Bundle savedInstanceState) {
        super.onCreate(savedInstanceState);
        setContentView(R.layout.activity_main);
    }

Activity-с удамшсан класс ажиллахад хамгийн түрүүнд onCreate функц дуудагдана. Өөр хэд хэдэн функц байгаа ба тэдгээрийг дараа нь Activity LifeCycle гэж хичээл оруулах болно. onCreate функц дотор байрлах setContentView(R.layout.activity_main) гэсэн хэсэг нь уг Activity класс activity_main гэсэн нэртэй UI-г хэрэглэгчид харуулна гэдгийг зааж байна.

За ингээд ерөнхийдөө танилцсан бол шинээр үүсгэсэн прожектоо Run хийж ажиллуулж үзнэ үү.

No comments:

Post a Comment