Fr099y

Бас энд ямар мэдээлэл орохыг би өөрөө ч мэдэхгүй

Thursday, December 25, 2014

Андройд хөгжүүлж эхлэх нь

Энэ хичээлээр Андройд хөгжүүлэлтийн суурь болон энгийн хэрэглэгчийн интерфайс үүсгэх талаар үзнэ.

       Эхний ээлжинд бид хөгжүүлэлтийн орчин оо бүрдүүлэх хэрэгтэй

Үүнд:


  • Android Studio татах
  • SDK manager ашиглан SDK tools-н сүүлийн хувилбар болон platform-уудыг татах
  • GenyMotion татах (Android SDK ашиглан Emulator үүсгэж болох боловч энэ нь үйл ажиллагааны хувьд удаан байдаг. Тиймээс өөр Emulator буюу дуурайгч ашиглахыг зөвлөж байна)

Прожект шинээр үүсгэх

  1. Android Studio дээр шинээр прожект үүсгэнэ
    • Хэрвээ ямар нэг прожект нээгээгүй үндсэн дэлгэц харагдаж байвал New Project дарах
    • Ямар нэг прожект нээлттэй байвал File цэснээс New Project сонгох
  2. Configure your new project хэсэгт дараах зүйлсүүд байна
    • Application name - Хэрэглэгчид харагдах апп-ын нэр
    • Company domain - Тухайн компани эсвэл хөгжүүлэгчийг илэрхийлэх нэр (ямар ч байж болох ба гол нь хийж буй апп-уудын хувьд ижилхэн байх нь зохимжтой)
    • Package name - Энэ нь апп-г бүрэн доторхойлох нэр бөгөөд бусад апп-ын Package name-тэй ижил биш дахин давтагдашгүй, цор ганц нэр байх ёстой. 
    • Project location - Үүсгэх прожектын HDD дээрх байршил
  3. Select the form factors your app will run on хэсэгт төхөөрөмжийн сонголтыг хийнэ. (Phone and Tablet сонголтыг хийж бусдыг одоохондоо сонгох шаардлагагүй)
    • Android үйлдлийн систем нь дан ганц Mobile үйлдлийн систем байхаа больсон бөгөөд бусад зүйлсэд ч нэвтэрч байгаа. 
    • Minimum SDK - эндээс хийх гэж буй апп хамгийн багадаа ажиллах боломжтой үйлдлийн системийн хувилбарыг сонгоно (үйлдлийн системийн хувилбар бага байх тусам төдий чинээ олон төхөөрөмж дээр ажиллах боломжтой)
  4. Add an activity to your project - Энгийн загвар бүхий Activity цуглуулга байх ба Blank Activity сонгоно
  5. Describe the new activity for your project - Үүсгэх гэж буй Activity-г тодорхойлох
    • Activity Name - Activity-н нэр (Классын нэр)
    • Layout Name - Тухайн Activity-д харгалзах xml UI-ийн нэр
    • Title - Activity-н гарчиг (ActionBar-ийн хэсэгт энэ нэр харагдах ба бусад тохиолдолд онцын шаардлага байхгүй)
    • Menu Resource Name - Activity-д харгалзах системийн xml цэсний нэр.
      Дээрхийг хийж дууссаны дараа прожект үүссэн байх ба прожектийн бүтцийн талаар дараагийн хичээлээс үзээрэй

No comments:

Post a Comment