Fr099y

Бас энд ямар мэдээлэл орохыг би өөрөө ч мэдэхгүй

Saturday, January 10, 2015

Android Studio-той ажиллах

Шинээр прожект нээсний дараа Android Studio доорхтой төстэй харагдана(хувилбараас шалтгаалж өөрөөр харагдаж болно)






  1. Прожектын бүтэц
  2. Прожект ажиллуулах
  3. Сонгогдсон төхөөрөмжтэй ажиллах хэсэг(дэлгэцийн агшинд харах, хадгалах, дүрс бичих, төхөөрөмжийн Log харах)
  4. UI өрөх хэсэг
    • Design - Компонентүүдийг чирэх байдлаар UI өрөх
    • Text - Компонентүүдийг xml дээр бичих байдлаар өрөх
  5. Сонгогдсон компонентын тохиргооны хэсэг
  6. Төхөөрөмжийн санах ойн зарцуулалтыг харах хэсэг


Прожектын бүтэц




  • Project
  • Packages
  • Android
Прожектын бүтцийг үндсэн 3 байдлаар харж болох ба Android хэсгийг нь сонгохыг зөвлөж байна. Энэ нь дараах давуу талуудыг олгоно

  • Module тус бүрийн manifest файлыг нэгтгэж харуулна
  • Resource дотор байрлах файлуудыг нэг груп болгож харуулна (эргүүлэлт, хэл, байршил, дэлгэцийн төрөл... гэх мэт)
  • Хамгийн хэрэгтэй Module хамгийн дээрээ харагдах 
  • ...





manifests - manifest файл
java - эх код
res - resource файлууд

  • drawable - зурган файлууд, xml загвартай drawable файлууд байна
  • layout - Хэрэглэгчийн интерфайсүүд байрлана
  • menu - Цэснүүд  (эдгээр бэлдсэн цэснүүд төхөөрөмжийн Menu товчлуур дарах эсвэл ActionBar дээрх menu хэсгийг дарснаар гарч ирдэг)
  • values - Прожект-д ашиглагдаж буй утгууд (string, int , dimension ... гэх мэт)

No comments:

Post a Comment