Анх програм хийхдээ Hello World гэж нэрлэдэг заншилыг(зуршил эсвэл дүрэм аль нь болохыг мэдэхгүй юм) хэн гаргасныг бүү мэд. Ямартай ч Hello Android гэдэг нэртэй прожект үүсгээд түүн дээрээ анхан шатны зүйлсийг тайлбарлая. Прожект үүсгэх хичээлийг өмнөх пост дээр оруулсан байгаа.
Бичсэн апп-аа ажиллуулж үзэхийн тулд emulator эсвэл андройд системтэй утас хэрэгтэй. Emulator-ийн хувьд GenyMotion-г санал болгож байна. Харин утас болон таблет дээрээ ажиллуулж үзэх бол тухайн төхөөрөмжийн Developer mode тохиргоог идэвхтэй болгоно.
Developer mode идэвхжүүлэх:
Settings - > Developer Options - >USB Debugging сонголтыг идэвхжүүлнэ. Хэрвээ Developer Options тохиргоо харагдахгүй байгаа бол Settings - > About device хэсэгт байрлах Build number дээр 8 удаа дарснаар Developer Options тохиргоо нэмэгдэх болно. Windows систем ашигладаг бол ашиглах гэж буй төхөөрөмжийн ADB driver шаардлагатай.
Fr099y
Бас энд ямар мэдээлэл орохыг би өөрөө ч мэдэхгүй
Saturday, January 10, 2015
Android Studio-той ажиллах
Шинээр прожект нээсний дараа Android Studio доорхтой төстэй харагдана(хувилбараас шалтгаалж өөрөөр харагдаж болно)
Friday, January 9, 2015
Андройд хөгжүүлэгчдэд байх ёстой хэрэгсэл 1
Апп хөгжүүлэхэд ажиллагаа болон хэрэглээ талаас нь ямар нэг байдлаар нэмэлт сан ашиглах шаардлага гарч байдаг. Тэгээд түүнийгээ Google, GitHub болон бусад зүйлсээс хайх шаардлага гардаг. Өөрөө хийе гэвэл цаг зав бас дээрээс нь тооцоолол дутуу эсвэл буруу хийгдсэн бол алдаа гарна. Тиймээс хэн нэгний хөгжүүлсэн найдвартай сан ашиглах нь хамаагүй дээр байдаг. Тэгвэл эдгээр сангуудыг нийлүүлсэн Апп-г ашиглахыг санал болгож байна.
Сангуудыг чиг үүргийх нь төрлөөр ангилсан, тухайн сангын тайлбар болон эх кодын хаяг, жишээ байдлаар ажиллуулж үзэх гээд олон давуу талтай.
Subscribe to:
Posts (Atom)