View - Object-с удамшсан хэрэглэгчийн интерфайсд өрөгдөх компонентын үндсэн блок. View нь тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд энэ хэмжээгээрээ дэлгэцэнд харагдаж мөн хэрэглэгчтэй харилцан үйлчлэлд орно (Button, TextView, EditText, ... гэх мэт)
ViewGroup - ViewGroup нь өөртөө View болон ViewGroup-үүдийг (child буюу хүү компонент) багтаах боломж бүхий харагдац юм. (Бүх төрлийн Layout-ууд болон бусад container-үүд)
ViewGroups
- LinearLayout - Хүү буюу child-ууд нь нэг нэгэндээ давхардахгүйгээр зааж өгсөн чиглэлийн дагуу ар араасаа байрлана.
- orientation - Чиглэл
- vertical - Босоо тэнхлэг (child-ууд босоо тэнхлэгийн дагуу жагсаж байрлана)
- horizontal - Хэвтээ тэнхлэг(child-ууд босоо тэнхлэгийн дагуу жагсаж байрлана)
- gravity - Child-уудын ерөнхий байршил
- center - childуул төвдөө байрлана
- left - зүүн талдаа шахаж байрлана
- right - баруун талдаа шахаж байрлана
- top, bottom ...
- ...
- RelativeLayout - Child-ууд өөр хоорондоо болон парентаас хамааралтайгаар байрлана(нэг нь нөгөөгийнхөө дээр эсвэл доор, нэг нь нөгөөгийнхөө дээр, зүүн тал нь зэрэгцэж байрлана... гэх мэт)
- FrameLayout - Frame гэхээр зэрэг ерөнхийдөө ойлгогдох байх. Хүрээ буюу сhild-ууд баруун, зүүн, дээр, доор, баруун дээр зүүн дээр гэх 8 байршил болон төвдөө байрлаж харагдана.
- ListView - Мэдээллийг жагсаалт байдлаар харуулна
- ...
Views
- Button - Товчлуурын үүрэг гүйцэтгэх компонент
- onClick - Дарах үйлдэл хийхэд энд заасан функц дуудагдана
- TextView - Хэрэглэгчид текстэн мэдээлэл харуулах компонент
- EditText - Гараас утга авах компонент
- hint - ямар нэгэн текст бичигдээгүй үед харагдах утга(place-holder)
- inputType - Гараас авах утгын төрөл (тоо, нууц үг, текст... гэх мэт)
- imeOptions - Гарын Enter товчлуурын үүрэг. (Done, Go, Search, Next... гэх мэт)
- Checkbox - Сонголтын компонент (үнэн худал буюу 2 л сонголттой)
- ImageView - Зурган мэдээлэл харуулах компонент
- src - Харуулах зурагны өгөгдөл
- scaleType - Зургыг харуулах төрөл
No comments:
Post a Comment